Ойрын жилүүдэд Хятад улс нефтийн импортыг багасгахыг хичээж, занарын нефть, хий хэрэглэхэд шилжинэ гэж Хятадын нефтийн их сургуулийн профессор Пан Чанвэй ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлэв.

Үүний хамт 2020 он гэхэд Хятад хоногт нефтийн импортыг 5,4 саяас 8,3 сая баррельд хүргэхээр төлөвлөсөн юм. 2020 он хүртэл хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 7-7,5 хувь хэвээр байх болно. Энэ нь энергийн хэрэглээг нэмэгдүүлэхийг шаардана гэж шинжээч тайлбарлан хэллээ.

Хятад занарын нефть, хийг улам их сонирхож байгааг Пан Чанвэй тэмдэглэв. Занарын нефть олборлож эхлэснээс хойш БНХАУ-д нефтийн үйлдвэрлэлийн хэмжээ өнөөгийн 210 саяас 250 сая тоннд хүрч нэмэгдэнэ гэж таамаглажээ. 2020 он гэхэд занарын хийн олборлолт нэмэгдэж, 250 тэрбум шоо метр-т хүрнэ гэж Пан Чанвэй хэлжээ.