Оросын «Хоолойн төмөрлөгийн компани» Орос, Белорус, Казахстаныг нэгтгэсэн Гаалийн холбоонд хандан хятадын хоолой үйлдвэрлэгчдийн зориуд үнэ алдаж худалдах ажиллагааг мөрдөн байцаах хүсэлт тавьжээ. Орос улс мөн хүсэлтийг дэмжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

«Хоолойн төмөрлөгийн компанийн» тэргүүн Дмитрий Пумпянский ОХУ-ын Ерөнхийлөгчийн хийлгэсэн зөвлөлгөөн дээр хятадын үйлдвэрлэгчдийн шудрага бус үйл ажиллагааны талаар өгүүлэв. Зөвхөн 2013 оны эхний хагас жилд хятадын хоолойн импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 240 хувиар өсөн нэмэгдснийг тэрээр тэмдэглэв.

Пумпянскийн хэлснээр хятадын бүх үйлдвэрлэгч улсаас далдуур татаас авсан ч үр бүтээлгүй ажиллаж байна. Гэвч тэдний бүтээгдэхүүний үнэ оросын түүхий эдийн хэсгээс хоёр дахин хямд байна.Үнэн хэрэг дээр тийм байх ёсгүй. Гэвч Оросын төдийгүй өөр улс орны зах зээлд хоолойгоо ийм хямд үнээр гаргаж байна гэж Пумпянскийн тайлбарлан хэллээ.