АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 8-р сарын 21-нд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй ээлжит тохиодлын тухай баримт нотолгоо цуглуулахыг тагнуулын албанд даалгажээ. Энэ тухай Вашингтонд явуулсан хэвлэлийн бага хурал дээр төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки хэлжээ. Үүнд:гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын хэрэгслүүдийн баримт мэдээ, нээлттэй эх сурвалжуудын судалгаа болон лабораторуудын шинжилгээнийн дүн”  орж байгаа гэж тэр тодотгов. Псакийн яриагаар, Сирид химийн зэвсгийн тухай шинэ мэдээллүүд  одоогоор нотлогдоогүй байна.