Шандунь мужийн Жинань хотын ардын шүүхэд Чунцын хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх ажиллагаа өнөөдөр дахин сэргэв.

Бо Силай нь авилга авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүгдэж байна. Хэрэгтэн бие даан өөрийн өмгөөллийг явуулж байна. Шүүхийн материалын дагуу өчигдөр Бо Силай түүнд тулгаж байгаа авилга авсан тухай нилээд хэдэн хэргүүдэд няцаалт өгөв.

Намын дарга асны яриагаар, Сюй Миныг хөл бөмбөгийн Dalian Wanda клубыг худалдаж авахад, агаарын бөмбөлөгүүдийг хөөргөхөд зориулсан талбайг барихад болон нефтийн орд газрыг боловсруулах зөвшөөрөл авахад зуучилсны хариуд тэр түүний хүүд дэмжлэг үзүүлсэн тухай тэр юу ч мэдээгүй байсан.

Бо Силай мэдэгдэлдээ, түүний эхнэр Гу Кайлай Сюй Минтэй Канны харшийг худалдах-зарах тухай наймааны гэрээ хийсэн талаар тэр юу ч мэдээгүй байсан гэв.

Бо Силайг авилга авч мөн 26,79 сая юаний /4,37 сая долл./шан харамжийг хууль бус замаар авсанд сэжиглэж байна. Өмнө нь гонконгийн South China Morning Post сонин хятад хэл дээр гардаг ХМХ-ийг иш татан Бо Силайд 13-20 жилийн хорих ял өгч магадгүй хэмээн уламжилсан.