Египетийн аюулгүй байдлын хүчнийхэн лалынхны эсрэг шалгалтуудыг явуулж байна гэж “Аль-Хайят” телестанц уламжлав. Каир болон Гизе хотуудад “Лалын ахан дүүс”-ийн хоёр улс төрийн удирдагч Мухаммед аль-Бельтаги, Исам аль-Арьян нарыг баривчилжээ.

Тэднийг баривчлах ажиллагаа өнөөдөр гарч байгаа эсэргүүцлийн жагсаалуудын өмнө явагджээ. Лалын удирдагчид үүний өмнө өөрсдийн талыг дэмжигчдийг гудамжинд гарч, “баасан гаригийн зовлон зүдгүүртэй саятнуудын” жагсаалд нэгдэхийг уйгагүй уриалж байсан.

Каирт комендантын цаг үйлчилсэн хэвээр байна. 6-р сарын эхэн үеэс эхэлсэн Мурсигийн талынхан болон тэдний дайсагнагчдын хоорондын зөрчил тэмцэл үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсад эмх замбараагүй байдлын улмаас 800 гаруй хүн амь үрэгдсэн.