Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцянтай утсаар ярилцахдаа, Хятад улсад үерийн гамшгаас хүний амь эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв. Талууд Орос, Хятад улсуудын үерийн уршгийг арилгах харилцан туслалцааны тухай тохиролцов гэж сайд нарын танхимын хэвлэлийн албанаас уламжлав.

Хятадад, Орос улсын Алс-Дорнодын бүс нутгуудын адил үерийн байдалтай хүнд байна. Хятадын зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсэгт үерийн улмаас 105 амь үрэгдэж, 115 хүн шархардсан тухай өмнө уламжилсан. Медведев болон Ли Кэцян нар энэ намар Бээжин хотод явагдах хоёр орны засгийн газрын тэргүүн нарын байнгын 18 дахь уулзалтын бэлтгэл ажлын тухай санал солилцов.