“Фукусима-1” АЦС дээр дахин цацраг идэвхтэй ус шүүрч мэдэхээр байна гэж Японы цөмийн зохицуулалтын удирдах газрын тэргүүн Танака Сюнити мэдэгдэв. Тэрээр саяхны “Фукусима-1” АЦС-ын нөөцүүдийн нэг тогооноос 300 тонн цацраг идэвхтэй ус шүүрсэн явдал нь цаашид ийм төрлийн цуврал ослын эхнийх байж мэдэх юм гэж тэр онцлон тэмдэглэжээ.

“Бид АЦС-ын бохирдсон усны хэмжээ нэмэгдэж байгаатай тулгараад байна гэж “Фукусима-1” АЦС-ын оператор компаний дэд тэргүүн Дзэнго Аидзава хэлжээ.

ТЕРСО компани  мягмар гаригт тус станцын дөрөвдүгээр эрчмын блокуудын нэгний ойролцоох хашлагын дэргэд 300 тонн цацар идэвхтэй ус байхыг илрүүлсэн тухай өмнө уламжилсан. NRA байгууллагын төлөөлөгчид энэхүү ослын байдлыг “аюултай осол” хэмээн үзэж олон улсын цөмийн 3 дахь түвшинд хамруулах саналыг тавьсан.