Өнөөдөр БНСолонгос Улсын нийслэлд ирэх оноос хүчин төгөлдөр болох хамтын батлан хамгаалалтын тухай хэлэлцээрийг бэлтгэх асуудлаар АНУ-тай ээлжит хэлэлцээ хийж эхлэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Урьд өмнө талууд хоёр удаа хэлэлцээ хийсэн боловч дараачийн таван жилд БНСолонгос Улсаас төлөх батлан хамгаалах зарлагын нийт хувь хэмжээний асуудлаар байр сууриа уялдуулан зохицуулж чадсангүй. Пентагон БНСолонгос Улсын зарлагын хувь хэмжээг жилд 1 триллион вон хүртэл нэмэгдүүлэхийг Сөүлээс шаардав.

Гэвч өмнөд солонгосын тал мөнгөний ханш буурахыг харгалзан түүнийг зохицуулахыг шаардав. 1991 онд холбоотнууд хамтын батлан хамгаалалтын тухай анхны таван жилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ онд Сөүл америкийн цэргийг тэтгэхэд 780 сая 73 мянган доллар төлөх юм.