Сүүлийн гурван долоо хоногт сирийн сөрөг хүчин Дамаск, Алеппо орчмын цэргийн хоёр баазад байсан их хэмжээний зэвсэг булаан эзлэсэн тухай «Вашингтон пост» сонин мэдээлэв. Танкийг эсэргүүцэх пуужин, танкууд болон оросын үйлдвэрлэлийн байлдааны машин тэдгээрийн дотор байна гэж сонинд тодруулан бичжээ.

Түүнчлэн Францад үйлдвэрлэсэн танкийг эсэргүүцэх пуужинт цогцолбор, зенитийн зэвсэг болон маш олон пулемёт, гранат харвагч, автомат сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн гарт оржээ. Сөрөг хүчний булаан эзлэсэн зэвсгийн тоо хэмжээ ба чанар сирийн хэдэн районд байлдааны ажиллагааны явцыг өөрчилж мэднэ гэж АНУ ба Ойрхи Дорнодын орнуудын албан хүмүүс мэдэгджээ.