Өнөөдөр 8-р сарын 22-нд ОХУ-д Төрийн далбаагийн өдрийг тэмдэглэж байна. 1991 оны мөн өдөр ЗХУ-д төрийн эргэлт үйлдэхийг оролдсоны дараа ЗСБНХОУ-ын засгийн газраас Оросын түүхийн цагаан-хөх-улаан далбааг Төрийн далбаа болгохоор тогтоов.

Орос улсын ерөнхийлөгчийн зарлигаар мөн өдрийг төрийн баярын өдөр болгов. Оросын төрийн далбаа 300 гаруй жилийн түүхтэй. Төрийн далбаа ХУ11-ХУ111 зууны заагт Орос үндэсний төр улс болж төлөвших эринд бий болсон юм.

Алексей Михайлович хааны зарлигаар үйлдвэрлсэн «Орёл» (Бүргэд) оросын байлдааны анхны хөлөг онгоцон дээр Оросын төрийн гурван өнгөт далбааг анх удаа мандуулжээ. Түүний хүү Оросын анхны эзэн хаан Их Пётр мөн далбааг хэрэглэхийг хууль ёсоор батлав.