Сирид болж байгаа хэрэг явдал бол Орос, АНУ-ын хоорондын «хүйтэн дайны» шинэ хувилбар мөн гэж Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби үзэж байна. Тэрээр «Аль-Арабия» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Египет ба Сирийн байдлыг тэнцүүлэн харшуулж болохгүйг тэмдэглэжээ. ЕХ Египетэд зэвсэг нийлүүлэхийг хориглох эрхтэй гэж тэрээр мэдэгдэв.

Түүнчлэн Арабын орнуудын холбооны тэргүүн Египетийн Еренхийлегч Мухаммед Мурсийг огцруулсан явдлыг зэвсэгт хүчнээс дэмжсэн хувьсгал хэмээн нэрлэв. Мурсийг ардчилсан замаар ерөнхийлөгчээр сонгосныг тэрээр хүлээв. Гэвч сонгууль бол ардчилал, хууль ёсны цорын ганц хүчин зүйл биш гэж Набиль аль-Араби хэлжээ.