Өнөөдөр хятадын том Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүн таслаж эхлэв. Түүнийг авилга авч, мөнгө шамшигдуулсан ялаар яллаж байна. Сүүлийн арван жилд БНХАУ-д намын дээгүүр албан тушаалтай ажилтны хэрэг хамгийн их шуугиан дэгдээв.

Шүүхийн мэдэгдснээр гэргий нь британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийг хөнөөсөн ажиллагаанд хамаатайг нууж далдлахыг Бо Силай оролдож, эрх мэдлээ урвуулан ашиглажээ. Бо Силайн гэргий Гу Кайлайн тушаалаар британийн иргэний амь насыг бүрэлгэснийг алсныг мөрдөн байцаах ажиллагаа тогтоов. 2012 онд түүнийг цаазаар авах шийдвэр гаргаж, ёсоор болгох хугацааг хойшлуулсан билээ.

Бо Силайн хэрэг шүүн таслах ажиллагаа дэлхийн ХМХ-ийн сонирхол татаж, олон улсад шуугиан тарьлаа. Шүүхийн танхимаас уламжласан Бо Силайн гэрэл зургийг нийтлэснээс хойшхи 30 минутэд 26 мянган удаа хуулан олшруулсан тухай хонконгийн «Саут чайна морнинг пост» сонин мэдээлжээ.

Бо Силай албан тушаалаа амины зорилгоор ашигласан гэж шүүхийн төлөөлөгч мэдэгдэв. Түүнээс гадна тэрээр хятадын Далянь хотын засгийн газрын тэргүүн, БНХАУ-ын худалдааны сайд байхдаа 21,8 сая юанийн (3,6 сая доллар) хахууль авсан ялаар Би Силайг яллаж байна.

Тэрээр гэргий Гу Кайлай, хүү Бо Гуагуа нарын зуучлалаар хахууль авсан гэж шүүн таслах ажиллагаан дээр мэдэгджээ. 100 мянга гаруй юанийн хаахуль авсан тул Бо Силайг наанадаж 10 жилээр шоронд хориж мэднэ.

Түүнийг 15-20 жилээр шоронд хорьж магадгүй гэж сингапурын ХМХ-үүд бээжингийн эрх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Бо Силайд 13-16 жилээр шоронд хорих ял ноогдуулна гэж хонконгийн ХМХ-үүд тааварлав.