Өнөө өглөө Оросын Алс Дорнодын Хабаровск орчимд Амар голын усны түвшин 702 см-т хүрэв. Энэ нь туйлын хэмжээнээс 1 метрээр илүү өндөр байна. Өнгөрсөн хоногт усны түвшин 14 см-ээр дээшилсэн тухай Оросын Онцгой байдлын яам мэдээллээ.

Цаг уур судлаачдын дүгнэснээр ойрын өдрүүдэд Амар голын усны түвшин 780 см-т хүрч мэднэ. Тэгвэл Хабаровск хотын захиргаа оршин суугчдыг арга буюу олноор нь нүүлгэж эхлэнэ. Нүүлгэх төлөвлөгөөг бэлтгэсэн тухай үүний өмнө хотын засаг дарга Александр Соколов мэдээлэв.

Эдүгээ Хабаровск хязгаарт орон сууцны 648 байшин, 4 мянга гаруй зуслан усанд авахуулжээ. Бүс нутагт үерээс хамгаалах бараг 17 км урт далан бэхлэлт босгов.1897 онд Хабаровск орчимд Амар голын усны түвшин 642 см-т хүрсэн аж. Энэ нь саяхан болтол туйлын түвшин байсан юм.