Орос улс Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудаас хөрөнгө орулна гэдэгт найдаж байна гэж эдийн засгийн сайд Алексей Улюкаев Брунейд тус холбооны гишүүн орнуудын үйлдвэр худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн уулзалтуудын үр дүнгээр мэдэгдэв.

Орос Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын худалдааг либералчлах, гаалийн дэг журмыг хялбарлчлах, агаарын тээвэрлэлтийг хөгжүүлэх, логистик зэрэг асуудал анхаарлын төвд байсан гэж оросын сайд хэллээ.

«Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдээс оросын тээврийн дэд бүтэц, дээд зэргийн технологи, нисэх хүчин, эм найруулах салбар, энерги, энергийн аюулгүй байдал гээд олон салбарт хөрөнгө оруулна гэдэгт бид найдаж байна. Тодорхой төсөлүүдийг гүйцээж боловсруулж байна. Алс Дорнодын дэд бүтцэд гойд анхаарал тавих юм» гэж Алексей Улюкаев тэмдэглэв.

Түүнчлэн Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудтай харилцах асуудал хөрөнгө оруулалтын форумын чухал нэг сэдэв боллоо.