Хятадын ардын чөлөөлөх армийн Усан цэргийн Хойд флотын хэдэн онгоц Номхон далайн Гавайн арлуудын ойролцоо АНУ-ын Усан цэргийн хүчинтэй хамт байлдааны сургуулилт явуулах тухай өнөөдөр хятадын «Чайна дейли» сонин мэдээллээ.

Хятадын «Циндао» пуужинт эскадрын мина зөөгч онгоц, «Линьи» харуулын онгоц, «Хунзэху» хангамжийн онгоц өчигдөр зүүн Шаньдун мужийн Циндао хотын боомтоос гарчээ. Хятадын багийн 680 гишүүн болон хөлөг онгоцноос нисэх буух нэгэн нисдэг тэрэг байлдааны сургуульд бас оролцоно. Хамтын байлдааны сургуулилт хэдийд эхлэж, хэр удаан үргэлжлэх тухай сонин мэдээлээгүй.

Түүнчлэн хятадын балдааны хөлөг онгоцууд Австралид очиж, Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдтэй хамт байлдааны сургуулилтад оролцоно. Хятадын Хойд флотын хөлөг онгоцууд бас Шинэ Зеландид очих тухай сонинд бичжээ.