Хабаровск хотын засаг дарга Александр Соколов хотынхоо бүх алба болон үерийн уршгийг арилгаж байгаа цэргийнхэн, сайн дурынханд хандан Амар голын усны түвшин бас 1 метрээр дээшлэхэд бэлэн байхыг уриалав.

Гол зорилт голын усан бэхлэлтээс хальж, хот усанд авахуулаахаас сэрэмжлэхэд оршино. Алс Дорнодын хэд хэдэн бүс нутаг хүчтэй үерт нэрвэгдэв. Хабаровск орчимд Амар голын усны түвшин хэвийн 6 метрээс дээшилж, өнөөдөр 12 цаг гэхэд хоногт 20 см-ээр дээшилж 6 метр 95 см-т хүрсэн байна.

Усны түвшин 780 см-т хүрвэл хүмүүсийг олноор нь нүүлгэнэ. Хотын засаг даргын хэлснээр одоо хотод байгаа бүх шахуургаар ус шахан зайлуулж байна. Ариутгах татуур, энергийн хангамжийн системийг хэвийн ажиллуулах зорилт хотод тулгарсан гэж тэрээр тэмдэглэв.