Олимпийн гурван удаагийн аврага Александр Карелин “Уламжлалын хүч” чөлөөтийн өсвөрийн бөхийн тэмцээнийг зохион явуулахаар санаачлав. Тэмцээн нь Орос улсад “Бөх-2020. Үргэлжлэл бий.” уриан дор явагдаж байгаа дэлхийн Save Olimpic Wrestling кампанит ажиллагааны нэг хэсэг болж байна.

Анхны тэмцээн 10-р сарын 12-нд Новосибирскд болно. Карелины ярьж байгаагаар, Казаний Универсиад дээр дэлхийн дахины спортын бүх нийгэмлэгийн бөхийн шинэ дүрмүүдийн анхны тоглолт болсон. Одооноос чөлөөт бөхийг шинэ хэлбэрээр заах ажил явагдаж байна.

Тэмцээнд дөрвөн орны өсвөрийн бөхийн шигшээ баг оролцож байна Үүнд: Орос улс, Беларус, Казахстан болон Украин. 2-р сард Олон улсын Олимпийн хороо 2020 оны Олимпийн наадмаас бөхийн хөтөлбөрийг хасахыг зөвлөсөн. Хороо нь эцсийн шийдвэрээ энэ 9 сард Буэнос-Айрест гаргана.