Их Британий эрх баригчид ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены Лондонд дамжуулсан материалуудын хуулбаруудыг “Гардиан”сонины эздүүдийн хүчээр устгалд оруулж чадлаа. Энэ тухай тус хэвлэлийн ерөнхий редактор Алан Расбриджер өөрийн нийтлэлдээ өгүүлжээ.

Сонин энэ мэдээ материалуудаар бусад орнуудад сувалжла бэлтгэх ажлаа үргэлжлүүлж байна. Ерөнхий редакторын мэдээлснээр, британийн цахим техникийн аюулгүй байдлын тагнуулын газрын хоёр шинжээч хатуу дискуудыг болон компьютерыг лондонгийн “Гардиан”-ы байрны подвалд утгалд оруулахыг хянаж байжээ.

Расбриджерын ярьснаар, энэхүү явдал нь “сонины түүхэнд хамгийн хачирхалтай үеүүдийн нэг байжээ”. Их Британий засгийн газар эл явдалд сэтгэл хангалуун үлдэсэн” гэж тэр цохон тэмдэглэв.