Иракд мягмар гаригт цуврал халдлагууд гарсны улмаас 35 хүн алагдаж, 120 хүн шархадсан тухай ФП агентлаг уламжилжээ. Багдадын өмнө хэсгийн орчимд минжүүлсэн зургаан автомашин дэлбэрсний улмаас 6 хүн аладагдаж, 98 хүн шархаджээ.

Хотын хойд дүүрэгт нэгэн хоолны газар дэлбэрэх бодистой төхөөрөмж дэлбэрч 5 хүн алагдаж, 15 хүн шархаджээ. Түүнчлэн Эль-Амара, Хилла, Насирия болон Киркук хотуудад полицынхан болон иргэд рүү хэд хэдэн удаа дайрсан байна.

Сүүлийн үед Иракд байдал улам хурцдаж байна. Тухайлбал, лалын томоохон суннит болон шиитүүдийн омгуудын хоорондын сөргөлдөөн үүнд нөлөөтэй юм.