Алс-Дорнодын Амар муж, Хабаровскийн хязгаар болон Еврейн автономит мужид урьд өмнө гарч байгаагүй үер болсны улмаас 6 мянга гаруй байшин усанд автжээ.12 мянга орчим эзэмшил газар усан дор байна.

Түр байруудад 22 мянга гаруй хүнийг байруулаад байгаагийн 7 мянга нь хүүхдүүд. Амар мужид гамшигт  95 суурин газар үлдэсэн нэрвэгдээд байна. Гурав хоногийн хугацаанд уснаас дөнгөж гурван тосгоныг чөлөөлөөд байна.

Хабаровскийн хязгаарт гамшиг 22 сууринг хамраад байна. Шуурхай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион явуулах шаардлагатай үед Орос улсын ОБЯ-ны Ерөнхий газрын Хабаровскийн хязгаарын эргүүл “Вулкан” ангиллын моторт завьтай шуурхай бүлгийн жижүүр 24 цагаар ажиллаж байна.

Еврейн автономит мужид үер 25 суурин газарт хүрээд байна. Үерийн улмаас хөдөө аж ахуйн 17 мянган га талбай усанд автжээ.

Алс-Дорнодын бүх суурин газарт, онцгой байдлын бүсэд аврагчид ажиллаж байгаа бөгөөд үерийн байдлын талаар байнга мэдээллж байна.