Орос, Хятад улсууд  худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бололцоотой бүхнээ хийх ёстой гэж БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян  мэдэгдэл хийв.

Энэхүү зорилгод хүрэхийн тулд Хятад улс Орос улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хилийн дэд бүтцийн хөгжлийн үйл явцыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна гэж тэр ярьлаа. Хятад улс  Орос улсын эдийн засгийн хөгжилд болоод алс-дорнодын бүс нутагт хөрөнгө оруулж байгаа хятадын компаниуд, санхүүгийн инститүцүүдэд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.

Мэдэгдэлийг орос-хятадын ОХУ болон БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын байнгын уулзалтуудыг бэлтгэх ажлын комиссийн хуралдааны үеэр хийжээ. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч Дмитрий Рогозин тэргүүлж, хятадын талыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян тэргүүлж байна.