Дэлхийн орнууд 2013 оны байгалийн сэргээгдэх эрчим хүчээ дууссан бөгөөд 8-р сарын 20-оос эхлэн өртэй амьдрах болоод байна. Энэ тухай Дэлхийн онгон байгалийн сангаас /WWF/ тараасан мэдэгдэлд дурьджээ.

Тус сан 1961 онд байгуулагдсан бөгөөд хүн төрөлхтөн нэг жилд Байгаль дэлхийн экологийн нөөцийн чадавхийн гуравны хоёрыг хэрэглэдэг байна. Одоо хүн төрөлхтөн нь байгалийн нөхөн сэргээлтээс 1,5 дахин илүү нөөцийг хэрэглэж байна.

Сангийн мэргэжилтнүүд АНУ, Хятад, Катар улсуудыг хамгийн хариуцлагагуй хэрэглэгчид гэж үздэг байна. “Хэрвээ хүмүүс бүгдээрээ АНУ-ын жишгээр хэрэглэх хэрэглэх юм бол, бидэнд одоогийн амьдралын түвшинг барихад дахин дөрвөн гариг ертөнц шаардагдана“ гэж мэдэгдэлд дурьджээ.