АНУ Египетэд цэргийн тусламжаа зогсоосон нь алдаа байх болно, гэхдээ Каир АНУ-гүйгээр бий болсон нөхцөл байдлаас гарч чадна хэмээн Египетийн ерөнхий сайд Хазем аль-Баблауи мэдэгдэв. Түүний ярианаас үзвэл, хэрвээ Вашингтон Египетэд зэвссэг нийлүүлэлтээ болон өөр бусад тусламжаа зогсоохоор шийдвэрлэвэл, энэ нь тус улсын зэвсэгт хүчний үйл ажиллагаанд хэсэг хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ.

Гэтэл Египет өнгөрсөн хугцааанд Орос улсад хандан зэвсгийн туслалцаа үзүүлэхийг хүсч, хүнд байдлаас гарсныг мартах хэрэггүй гэж аль Баблауигийн хэлснийг египетийн “Аль-Ахрам” хэвлэл иш татан уламжилжээ.

АНУ хэдэн арван жилийн турш жил бүр Египетэд санхүүгийн тусламж үзүүлж байсны дотор, 1,5 тэрбум долларын хөрөнгийг БХЯ-д  тусламж болгон өгч байсан юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Египетэд гар байгава хүчирхийлэл хурцадмал байдлыг эрс шүүмжлэн тус улсын эрх баригчдыг иргэдийнхээ үндсэн эрх ашгийг хамгаалхыг уриалсан.

АНУ Египеттэй хамтран явуулах ”Брайт стар” цэргийн сургуулилтаа цуцлахаар шийдвэрлжээ. Мөн гадна АНУ-ын засаг захиргаа өөрийн улсын Египеттэй стратегийн талаар хамтран ажиллахаа эргэн харах төлөвтэй байна. Цагаан ордон өчигдөр Каирт үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ багасгах тухай мээдэллийг няцаав.