НҮБ-ын дээд комиссар Нави Пилай даваа гаригт нисэгчгүй төхөөрөмж ашиглах хуульгүйгээс аюул тулгарч байгаа тухай сэрэмжлүүлэв.

Тэрээр НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр үг хэлэхдээ, Афганистан, Пакистан болон Йеменьд, түүнчлэн Газын зурваст Израилийн ашиглаж байгаа АНУ-ын нисэгчгүй төхөөрөмжүүдийн цохилтууд  сөрөг үр дагавар учруулж мэдэх талаар анхааруулав.

Пилай АЗ-ийн гишүүдийг ийм төрлийн цохилтуудыг хийх үндэслэлүүдийг гарган, олон улсын хууль тогтоомжийн дагуу тайлбар хийхийг уриалав.

Эрхийг хамгаалагчдын уламжилж байгаагаар, нисэгчгүй төхөөрөмжүүдийн цохилтүүдын дүнд Пакистанд 500 орчим хүн амь үрэгдсний дотор гурваны нэг нь хүүхдүүд байжээ.