Хятадын гар утасны аккумляторуудын цэнэглэгч болон мэдээллийн хадгалах болон дамжуулах бага оврын бусад холбооны хэрэгсэлүүд нь аюулгүй байдлын шаардлагуудыг хангадаггүй. Энэ тухай Шанхай хотын чанарын болон техникийн шалгалтын удирдах газрын мэдэгдэлд дурьдсныг “Шанхай дейли” сонин өнөөдөр бичжээ.

БНХАУ-д нилээд хэдэн золгүй явдал гарсны дараа хятадын техникийн шалгалтын хорооноос цэнэглэгч хэрэгслүүдийг хир найдвартай болохыг шалгахаар шийдвэрлэжээ. Шалгалтан орсон цэнэглэгчдийн тэн хагасаас илүү нь туршилтыг давсангүй. Шалгалтын дүнд гар утасны бага оврын цэнэглэгчийг худалдаанд гаргахыг хоригложээ.

Сүүлийн үед Хятадад дор хаяж хоёр хүн iPhone гар утасны цэнэглэгдэж байгаа сүлжээнд хүрснээр цахилгаанд цохилж амь үрэгдсэн .