Өмнөд Солонгос Умардын талын сөргөлдөөнийг сөрөн зогсох зорилгоор бүх нийтийн иргэний хамгаалалтын сургуулилт хийнэ. Энэ тухай өнөөдөр Үндэсний онц байдлын үед үйл ажиллагаа явуулах агентлагаас уламжлав.

Маргааш болох сургуулилтаар тэд Умардын онгоцнуудтай дайтана. Ингэхдээ замын хөдөлгөөн орон даяар хурдны автозамаас бусад метро, төмөр замын хөдөлгөөнийг хязагаарлалтанд оруулах аж.Гудамжаар явж байгаа хүмүүсийг ойролцоох хорогдох байрууд, метро болон газар дор байрлах бусад хорогдох байруудад нуугдах хүсэлт тавих юм.

Энэхүү арга хэмжээ нь 8-р сарын 22-нд хүртэл явагдах төрийн байгууллагуудын ажилтнуудын бэлтгэл сургуулийн хэсэг нь болох юм.