Хятадын зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсгүүдэд гарсан  үерт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 105 хүрч, сураггүй алга бологсдын тоо 115 болжээ. Энэ тухай “Франс Пресс” агентлаг хятадын ХМХ-ийг иш татан уламжилжээ.

Ляонин хотод хамгийн их хохирол амссан бөгөөд тэнд 54 хүн амь үрэгдэж, 97 хүн сураггүй болоод байна. Үер тээврийн дэд бүтцийг сүйтгэжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, амралатын өдрүүдэд 80 гаруй мянган хүн хятадын төмөр замаар хүрэх газраа хүрч чадаагүй байна.

Хөрсний нуралтын улмаас Бээжин Гуаньжоуг холбодог төмөр зам хаагдсан ажээ. “Синьхуа” агентлагийн мэдээгээр, Хятадын дарга Си Зиньпинь “нэгдүгээрт, хүмүүсийг аврахын тулд бололцоотой бүхнийг хийхийг уриалжээ.

Өмнө уламжилж байснаар, үерийн улмаас 140 гаруй мянган хүн орон гэрэ орхих шаардалагтай болж 2,5 мянга гаруй байшингууд эвдэрч нурсан. Хохирлын хэмжээ нь  1,6 тэрбум доллар болжээ. Үерийн уршгийг арилгахаар Хятадын ардын чөлөөлөх армийн 2,8 мянган цэргийн албан хаагчид сүйрлийн газар ирээд байна.