АНУ Египетэд тусламж үзүүлэх ажиллагааг түр зогсоосон тухай өнөөдөр CNN телевизийн суваг америкийн сенатын хууль зүйн хорооны дарга Патрик Лихийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ. Гэвч тусламжийг зогсоох тухай улс төрийн шийдвэр одоогоор  гаргаагүй байна.

Өчигдөр Цагаан ордон ба Төрийн департаментын төлөөлөгчид энэ тухай нийтлэлийг няцаав. АНУ-аас жилд Египетийн армид барагцаалбал 1,3 тэрбум долларын тусламж үзүүлдэг. Энэ нь Саудын Араб Улс, Катар гэх мэт хандивлагч хэдэн улсынхаас нэлээд бага юм.

Египет өөрий нь агаар ба Суэцын суваг дамжин нэвтрэх чухал үйлчилгээ АНУ-д үзүүлж байна. Энэ нь шаардлагатай тохиолдолд америкийн цэргийг Ойрхи Дорнодод түргэн татан шилжүүлэхэд туслана.