Оросын Алс Дорнодын Амар мужад усны түвшин багасаж байна. Гэвч Хабаровск хязгаар, Еврейн автономит мужийн байдал хүндрэв.

Хабаровск хот орчимд усны түвшин урьд үзэгдээгүй хэмжээнд хүрч дээшилж байна. Ойрын өдрүүдэд Амар голын усны түвшин 7 метр 80 см-т хүрнэ гэж тааварлав. Хотын гудамж усанд авахуулжээ. Одоо тэнд ус тогтоох бэхлэлт далан яаралтай босгож байна.

Ойрын үед Еврейн автономт мужад усны түвшин аюултай хэмжээнд хүрч мэднэ. Бүс нутгийн засаг дарга усанд автсан районы оршин суугчдад хандан өөр газарт нэн даруй нуухийг уриалав.

Онцгой байдлын яам болон цэргийн удирдлага Алс Дорнод руу нэмэлт хучээ явуулж байна. Одоо энд 30 мянга орчим ажилтан нь ажиллаж байна.