Төв Азийн орнуудын ХМХ Чингис хаан тодруулж хэлвэл түүний гарал үүслийн сэдвийг байн байн хөндөж байна. Харин их жанжины намтарыг тодруулахаас өөр зорилгоор эл сэдвийг хөнддөг.

Жишээ нь Чингис хаан казах хүн байсан гэдгийг нотлохыг казахстаны зарим иргэн улайран оролдож байна. Гэвч энэ нь олон улсын тавцанд Казахстаны дүр төрхөд таагүй нөлөөлж нэр хүндий нь бэхжүүлэхгүй» гэж Астана хотын эрх зүйн талаархи мэргэжилтэн Накипбек Садвакасов үзэж байна. Чингис хааныг баатар болгож «залуучуудын сэтгэлийг үймүүлэх» хэрэггүй.

Түүх хүмүүсийг төөрөгдүүлэх биш сургах ёстой. Шилмэл ундэстэн-ари хүмүүсийн үр хүүхдүүд хэмээн өөрсдийгөө үзсэн этгээдүүд л Дэлхийн 2-р дайн дэгдээсэн гэж хуульч Садвакасов тэмдэглэн хэллээ.

Чингис хааны удам болох 16 сая хүн дэлхийд байгаа. Тэд Чингис хаан болон түүний авааль эхнэр Бортэ хоёрын дөрвөн хүүгийн удам юм. Зүчи болон түүний удам Урус хааны үр хүүхдүүд Казахстаны нутаг дэвсгэрт эрх барьж байсан юм. Хаант Казах улсыг Хаант Орос улстай нэгтгэсний дараа Чингис хааны удам цэргийн жанжин, султанууд болсон аж.

Казахстаны нэрд гарсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, жуулчин Чокан Валиханов (1835-1865) тэдэнд хамаарагдаж байна. Орчин цагийн Казахстанд яруу найрагч Канапьянов, уран барималч Валиханов, түүхч Айнакулов нарыг Чингис хааны удамд хамаатай хэмээн үздэг.

«Эдүгээ дэлхийд Чингис хаан гаралтай дөрвөн салаа анги бий. Тэд Монгол, Казахстан, Узбекистан, Сибирьт суудаг. Эдгээр салаа ангийг судлаж байна» гэж Казахстаны залуу эрдэмтэн гүн ухааны доктор, Евразийн үндэсний их сургуулийн улс төр судлалын тэнхэмийн ажилтан Жаксылык Сабитов хэллээ.

Чингис хан гаралтай хүмүүс байгаа нь түүхийн баримтаар нотлогдсон. Гэвч Чингис хааныг казах хүн гэх нь үүнд огт нийцэхгүй байна. «Энэ нь олон улсын хэрүүл маргаан үүсгэж мэдэх нийгмийн тогтонги байдалд аюултай оролдлого» гэж Садвакасов анхааруулав. Чингис ханыг казах хүн байсан гэх нь объектив үзэл санаатай ажиглагчийн инээдэм хүргэж байна гэж тэрээр хэлжээ.