Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний J-10 сөнөөгч онгоцууд бүрэлдэхүүнд нь орсон нисэгчдийн бүлэг МАКС-2013 нисдэг техникийн үзэсгэлэнд зориулан цаг уурын ямар ч нөхцөлд таарах шоугийн гурван хувилбарыг бэлтгэсэн тухай «Жунго жибао» сонин мэдээллээ.

ХАЧА-ийн «Ба И» нисэгчдийн бүлэг үзэсгэлэнг гаргах нутгийн газар зүйн онцлогийг харгалзан 21 манёврыг сургуулилж бэлтгэв. Aerospace Knowledge сэтгүүлийн эрхлэгч Ван Яънанийн хэлснээр «хятадын сөнөөгч онгоц өөр улсын дээгүүр нисэх нь Хятад улс шалгаж туршсан сөнөөгч онгоцоо хожмын худалдан авагчдад үзүүлэн сонирхуулах шийдвэр төгс байгааг харуулж байна.

Өнгөрсөн ням гаригт ХАЧА-ийн Агаарын нисэх хүчний нисэгчдийн бүлэг 8-р сарын 27-оос 9-р сарын 1-нийг дуустал Оросын Москва орчмын Жуковскад ажиллах МАКС-2013 олон улсын агаар сансрын техникийн үзэсгэлэнд оролцохоор мордов.