Британийн удирдлагын төлөөлөгчид сонины газрын компьютеруудын хатуу дискэд байгаа мэдээ, баримтуудыг устгахыг «Гардиан» сонины редактор Алан Русбридгераас шаардав.

Эдгээр диск тусгай албадын ажиллагааг илчлэх мэдээлэл баримтуудыг агуулж байна гэж эрх баригчид үзэж, ийм шаардлага тавьжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвар Сноуденоос энэ тухай мэдээ баримтыг уламжласан билээ.

Энэ нь ор үндэсгүй шаардлага гэж Русбридгер узэж байна. Сноудены Америкийн аюулгуй байдлын агентлагийн уйл ажиллагааг илчлэсэн Гринвальдын бүх нийтлэлийг Нью-Йоркод хянан зассан хийгээд зохиогч нь Бразилид оршин сууж байна гэж тэрээр тайлбарлан хэлжээ.

Ийм сэдэвт олон өгүүллэг бичнэ гэж Гринвальд үүний өмнө амлав. Иргэд түүний дотор Их Британийн оршин суугчдыг мөрдөх засгийн газрын хөтөлбөрүүдийн тухай «урьдынхаас илүү хатуу шинж чанартай өгүүллэг бичнэ» гэж тэрээр онцлов.

Их Британийн эрх баригчид Гринвальдтэй хамтран ажиллаж байсан сэтгүүлч Дэвид Мирандуг өнгөрсөн ням гаригт нийслэлийн «Хитроу» олон улсын нисэх онгоцны буудалд баривчлав. Түүнийг арван цагийн турш  байцааж дараа нь суллажээ.