ОХУ-ын удирдлага Орос, Хятадын төлөөлөгчдийг хамтарсан яриа хэлэлцээрт урьж оролцуулахын төлөө байна гэж өнөөдөр Харбинд ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин мэдэгдлээ.

Өнөөдөр хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн нийслэлд засгийн газрын тэргүүн нарын байнгын уулзалтыг бэлтгэх орос-хятадын комиссын хоёр дарга ажлын уулзалт хийж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян хятадын талыг хэлэлцээнд төлөөлөн оролцож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар хоёр орны албан төлөөлөгчдийн байнгын уулзалт хэлэлцээг сайшаан дэмжиж байна гэж дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин тэмдэглэв.

Ийм харилцааг бэхжүүлэх нь хоёр талын хамтын ажиллгааны хөгжилд чухал ач тустай  гэж тэрээр хэллээ. Ван Ян хятадын тал хоёр талын хамтын ажиллагааны ямар ч асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгааг илэрхийлэв.

Түүнчлэн тэрээр 9-р сарын 5,6-ны өдрүүдэд Санкт-Петербургад болох G20 дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын хийх уулзалттай холбоотой хэдэн асуудлыг оросын талтай хэлэлцэх бодолтой байна.