Умард Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа асуудлын мөрдөх НҮБ-ын олон улсын комисс 8-р сарын 20-24 өдрүүдэд Сөүлд хэд хоногийн өмнө Умар солонгосоос орж ирсэн нилээд хэдэн гэрчүүдийн цуврал мэдүүлгүүдийг нийтийн өмнө авна. 30 орчим хүн мэдүүлэг өгөхөөр оролцох юм.

Комиссийн гишүүд Өмнөд солонгосын засгийн газрын албаны хүмүүс болон шинжлэх ухааны нэгдлүүдийн болоод эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөгчидтэй уулзах юм. Ийм төрлийн сонсголыг Токиод ээн сарын сүүлээр явуулахаар төлөвлөж байгаа тухай НҮБ-ын мэдээллийн төвөөс уламжлав.

Комиссийн гишүүд Умард солонгосын шоронгуудад хоригдож байгаа хүмүүсийг тамлан зовоон, хүнс тэмжээл хэрэглэхэд болон хүний эрхийн бусад хэлбэрүүд зөрчигдөж байгаа тухай мэдэгдэлд өгүүлжээ.

Комиссийг энэ оны 3 -р сард НҮБ-ын АЗ-ийн хүний эрхийн асуудлын тогтоолын хүрээнд байгуулсан. Комиссийн бүрэлдэхүүнд комиссийн тэргүүн Австралийн Дээд шүүхийн шүүгч асан Майкл Керби, Сербийн эрхийг хамгаалагч Соня Бисерко болон Умард Солонгос дахь хүний эрхийн салбарын байдлын тухай илтгэлийн тусгай илтгэгч Марзуки Дарусман нар оржээ.

Комисс нь хүний эрхийн асуудлаар шинэчилсэн илтгэлийг 9-р сарын эхээр Женевт болох НҮБ-ын АЗ-ийн хуралдаанд болон 10-р сард Нью-Йоркт хуралдах НҮБ-ын ЕА-н чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.