Орос улсын Алс-Дорнодын Амар муж, Хабаровскийн хязгаар болон Еврейн автономит мужуудад хүчтэй үерийн улмаас даваа гаригт 6 мянга орчим сууцны байшин усанд автаад байна. Үерийн бүсээс 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ тухай Алс-Дорнодын бүс нутгийн ОБЯ-ны хэвлэлийн албанаас уламжлав.

Нөгөөтэйгүүр, Амар орчмын суурингуудад үерийн уршгийг арилган сэргээх ажлыг эхлүүлээд байна. Арван тосгоныг уснаас чөлөөлж, сэргээх ажлуудыг эхлүүлжээ. Нэн тэргүүнд нийгмийн чанартай объектууд, орон сууцнууд болон хохирогсдод хаягаар тусламж үзүүлж байна. ОБЯ-ны мэдээгээр, өнөө өглөө Амар мужид 102 суурин газар, 199 замын тавцангууд усанд автжээ.