Египтийн БХЯ ихэнхдээ тус улсын эрх баригчдыг дэмжиж байгаа олон тооны “ардын сайн дурынхны “ үйл ажиллагааг лалынхны эсрэг сөргөлдөөнд оролцохыг хориглов. Өнгөрсөн долоо хоногт тус улсад эмх замбараагүй байдал газар авч, хүйтэн мэс болон мод чулуугаар зэвсэглэсэн сайн дурынхан Каирын бүхэл бүтэн дүүргүүдийг хяналтандаа авч, машин замуудыг хаан, машинуудыг зогсоон, бичиг баримтуудыг шалгаж байсан. Тэд огцруулсан ерөнхийлөгч Муххамед Мурсигийн талынхантай сөргөлдөөнүүдэд оролцож байв.

БХЯ ардын хороонуудад сайн дураараа хууль бус ажиллагаа явуулхыг хориглосон тухай ДХЯ-ны мэдэгдэлд дурьджээ. Ардын сайн дурынхны явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгүүлчид гомдол гаргах нь олонтоо байгаа бөгөөд тэднийг зодож гэмтээн, дээрэм тонуул хийсэн гэж буруушааж байна. ДХЯ тус улсад комендантын цагийг сахихыг сэтгүүлчдэд сануулав.