Өнөөдөр Москвад явагдах ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Игорь Моргулов болон Японы ГХЯ-ны дэд сайд Синсукэ Сугияма нарын уулзалтаар энхийн гэрээ байгуулах, хоёр талын болон олон улсын тулгамдсан сэдвүүдийг хөндөн ярилцана.

Японы Эн-Эйч-Кэй телевизийн сувгийн мэдээлснээр, яриа хэлцэл хоёр хоног үргэлжлэх юм. Дипломатууд Курилын цуваа арлуудын тухай дараагийн шатны яриа хэлцэл ямар байх ёстой тухай хэлэлцэн ярилцах болов уу гэх таамаг байна. Энэ оны 4-р сард болсон Японы ерөнхий сайдын Москвад хийсэн айлчлалын үеэр хоёр орны удирдагчид ийм төрлийн дипломат харилцан яриануудыг явуулахаар тохиролцсон.