БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанси-Жуаны автономит мужид хөрс гулсалтын улмаас ачааны хоёр машин газар дор булшлагдлаа. Аймшигт явдлын дүнд 200 орчим автомашин бөглөрөөд байна. Энэ тухай Синьхуа агентлаг уламжлав.

Байгалийн энэхүү гамшиг өнөө өглөө Гуйпин хотоос холгүй болжээ. Хэдэн цаг үргэлжилсэн хөрсний гулсалтын улмаас хурдны автозамын 100 метр хэмхэрч гэмтжээ.

Одоогийн байдлаар аврагчид бөглөрөөд байгаа машинуудад хүрэхийн тулд замуудыг цэвэрлэхийг оролдож байна. Хөрсний гулсалтын улмаас нэрвэгсдийн тухай мэдээллүүд одоогоор ирээгүй байна.