ЕХ Египтэд зэвсэг болон цагдаагийн хэрэгсэлүүд болоод техникуудыг нийлүүлэхэд хориг тавина гэж ИТАР ТАСС агентлагт Брюссель дэхь дипломатын өндөр албан тушаалтан уламжилжээ.

Эх сурвалжийн яриагаар эдгээр хязгаарлалтуудыг энэ долоо хоногт явагдах ЕХ-ны ГХЯ-ны тэргүүн нарын түвшингийн шуурхай уулзалтаар хэлэлцэх аж. Уулзалтыг бэлтгэх техникийн хуралдааныг явуулахаар даваа гаригт Брюссельд тус байгууллагын 28 байнгын төлөөлөгч хүрэлцэн ирнэ.

Нийгэмлэгийн тэргүүлэх орнууд болох Герман, Франц, Их Британь, Итали улсууд нь Египтэд өөрсдийн цэргийн нийлүүлэлтүүдийг зогсоож байгаа тухай өмнө мэдэгдсэн. Гэхдээ нийт европын шийдвэрийн тухай одоогоор тодорхой бус байна. Европын орнууд Египтийн томоохон цэргийн нийлүүлэгч болох АНУ-ыг тус улсад зэвсэг нийлүүлэхээс татгалзахыг уриалав. Гэтэл Вашингтон энэ алхмыг хийхээс татгалзсан.

Нөгөөтэйгүүр, ЕХ одоогоор тус улсын эдийн засаг, ардчилсан инститүүцүүд болон иргэний хөдөлгөөнүүдийг дэмжихэд чиглэгдсэн Египтэд туслах хөтөлбрөөсөө одоогоор татгалзаагүй байна. Эдгээр зориулалтаар ЕХ 2011-2013 онуудад 449 сая евро гаргасан. Түүнчлэн эдгээр хөрөнгө олголтыг түр зуур зогсоосон юм уу, аль эсвэл “Египтийн ардчилсан хувьсгалыг сэргээх асуудлаар гол чухал шаардлагуудыг хэрэгжүүлэх хатуу нөхцөлүүдтэй байж мэдэх юм” гэж шинжээчид тэмдэглэж байна.