Өчигдөр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас энд суугаа Египетийн дипломат төлөөлөгчдийн газрын тээргүүн Ясир Османыг хүлээн авч уулзаж, хямралт нөхцөлд египетийн удирдлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Палестин улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас өнөөгийн хямралаас гарч, олон улсын ба бус нутгийн тавцанд Египетийн үүргийг сэргээхийн тулд палестины ард тумэн ба удирдлага египетийн ард түмэн болон удирдагчдыг дэмжиж байгааг батласан тухай албан ёсны ВАФА агентлаг мэдээллээ.

Аббас ерөнхийлегч асан Мухаммед Мурсийн талынхны эсрэг египетийн удирдлагын уйл ажиллагаантай эв санаа нэгт байгаагаа илэрхийлсэн арабын орнуудын ээлжит удирдагч боллоо. Үрьд өмнө Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Иордани, Кувейт, Ливийн удирдагчид эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин өрнөдийн орнууд египетийн эрх баригчдын уйл ажиллагаа тухайлбал Каир ба египетийн өөр бус нутагт цуглаан жагсаалд оролцогчдыг тараасныг эрс шүүмжлэв. Ийн ажиллагааны уршгаар олон зуун хүн амь насаа алдаж, шархдаж эсвэл баривчлагдсан юм.