Иран 18 мянган центрифугтай. 10 мянга нь ажлын дэглэмд байна гэж өчигдөр Франс Пресс агентлаг Ираны Атомын энергийн байгууллагын тэргүүний албан тушаалаа орхих гэж байгаа Ферейдун Аббасын мэдэгдлээс иш татан уламжлав. Саяхан Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Али Акбар Салехийг ГХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлж, дэд ерөнхийлөгч ба Ираны Атомын энергийн байгууллагын удирдагчаар томилсон билээ. Дээрх мэдэгдэл 2013 оны 5-р сард Олон улсын атомын энергийн агентлагаас нийтлүүлсэн илтгэлийн тоо баримтуудад нийцэж байна. Тухайлбал Иранд байгаа 17600 центрфугийн 1000 нь 2 дахь үеийн тоног төхөөрөмж юм гэж агентлагийн шинжээчид мэдээлсэн билээ. Эрдэм шинжилгээний ажил болон анагаах ухааны хүрээнд хэрэглэх ураныг 20 хувиар баяжуулна гэж Тегеран мэдэгджээ. Гэвч ираны удирдлага цөмийн зэвсэг бутээх ажил хийж байна гэж Израиль ба өрнөдийн орнууд үзэж, тус улсыг зэмлэн буруушааж байна.