ЕХ-ны гадаад хэрэг эрхлэх дээд албан тушаалтан Кэтрин Эштон Мохаммад Жавад Зарифтай утсаар ярилцаж, Ираны ГХ-ийн сайдын алба хашиж эхэлсэнтэй нь холбогдуулан мэнд хүргэсэн тухай өчигдөр орой европын дипломат төлөөлөгчдийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ.Эштон ираны цемийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн телее байгаагаа илэрхийлсэн гэж Брюссельд тараасан албан мэдээнд өгүүлжээ. Түүний хэлснээр олон улсын зургаан зууч Тегеран хэлэлцээ хийх ираны төлөөлөгчдийн шинэ бурэлдэхүүний талаар бүрэн тегс шийдвэр гаргамагц тэдэнтэй ажиллаж эхлэхэд бэлэн байна. Тодорхой ур дунд аль болох түргэн хургэх агуулга төгөлдөр хэлэлцээ зайлшгуй чухал гэж ЕХ-ны дипломат төлөөлгчдийн газрын тэргүүн тэмдэглэжээ.