ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу өчигдөр Москва орчмын Алабинод болж дууссан Бух армийн анхны танкийн биатлон тэмцээнд шалгарагсдад мэнд хүргэв. Оросын Баруун цэргийн тойргийн багийн гишууд 1-р байр эзлэв. Тэргүүлэгсдийг шилжих шагнал-Т-34 танкийн загвар ба автомашинаар шагнажээ. Белорус, Армени, Казахстаны танкуудын багийн гишүүдийг ОХУ-ын БХЯ-ны «Дайчин нехерлелийг бэхжүүүлэхийн төлөө» медалиэр шагнав. «Тэмцээнийг олон улсын статустай болгосон Армени, Белорус, Казахстаны Зэвсэгт хүчнүүдэд гүнээ талархаж байна. Ийн тэмцээн уламжлалт шинж чанартай болж, улс хоорондын найрсаг харилцаа, итгэлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байна гэж ОХУ-ын БХ-ын сайд тэмцээнийг хаах ёслолд дээр мэдэгджээ.