Хүч хэрэглэх ажиллагаанаас сэрэмжлэх болон цаашдаа хохирол хэлмэгдэл гаргахгуй явдал өнөөгийн аюултай нөхцөлд Египет улсын хувьд урьтлал болох ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэв. Хүний амь насыг бүрэлгэхээс сэрэмжлэх нь өнөөгийн аюултай нөхцөлд египет хүмүүсийн хувьд нэн чухал урьтлал болох ёстой гэж тэрээр үзэж байна. Өчигдөр Бан Ги Муны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд энэ тухай өгүүлжээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Египетийн эрх баригчид ба улс терийн удирдагчдад хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, улс төрийн уйл явцыг сэргээх «найдвартай төлөвлөгөөг» батлахыг шаардав. Бан Ги Мун сум хийд, эмнэлэг болон өөр нийтийн ахуй үйлчилгээний байгууллагуудад халдсныг шийдвэртэй буруушаагаад «эгдууцэл гаарсаан ч Египетийн ирэдүүдүйд нэн чухал дэд бүтэц, өмчийг устгах хэрэг явдлыг зөвтгөж болохгуй» гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр египетийн цагдаагийн хучин ба цэрэг каирын лалын «Аль-Фатх» сумийг хяналтдаа авав. Сүүлийн өдрүүдэд энэ сум огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талдынхны гол тушиц газар болсон тухай орон нутгийн телевизийн сувагуудаас мэдээлсэн билээ. Түүнчлэн египетийн эрх баригчид «Аль -Каида» террорын сүлжээний толгойлогч Мухаммед аль-Завахирийн дууг баривчилж шоронд хорив.