ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Алс-Дорнодын байдлал их усын улмаас ноцтой хэвээр байна гэлээ.

Тэрээр бүс нутагт маш их хохирол учраад байгааг тэмдэглээд, бүс нутгийн эрх баригчид болон гамшигийн уршгийг барагдуулахаар ажиллаж байгаа хүмүүст хандан өөрсдийн хүчин чармайлтуудаа сулруулахгүй байхыг уриалав.

Бүс нутгийн байдлыг хэлэлцэх хуралдаан дээр тэр хэлэхдээ, хамгийн гол нь онц байдлын нөхцөлд хүний амь эрсдэхээс сэргийлэхийг цохон тэмдэглэсэн. Амур болон Хабаровск мужууд болон Еврей Автономит улсад байдал хүнд хэвээр байна гэж Путин сануулав. Тэрээр нүүлгэн шилжүүлэх байруудыг бэлтгэх болон нүүлгэн шилжүүлэх ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс-Дорнодын Холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев мэдэгдэлдээ, хэрвээ үерийн улмаас бүс нутгийн байдал муудах юм бол 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн.

20 орчим мянган хүн орон гэрээ орхиж явах болсон юм. Амар муж үерийн улмаас 2 их наяд рублийн /60 сая $/ хохирол амсаад байна. Ойрын үед Амар мөрний усны түвшин үргэлжлэн нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд ярьж байна.