АНУ-ын ҮАБА-ын ажилтнууд 2008 оноос харилцаа холбоогоор хянах хууль ёсны өөрсдийн бүрэн эрхээ хэдэн мянган удаа зөрчсөн тухай америкийн“ Вашингтон пост” сонин уламжлав. ТТГ-ын ажилатан асан Эдвард Сноуденаас авсан материалуудыг судлан үзсэнийхээ дараа америкийн хэвлэл ийм дүгнэлт хийжээ.

Тухайлбал, баримт бичгүүдийн нэг болох 2012 оны 5-р сард явуулсан байгуулагын дотоод шалгалтын дүнд ҮАБА -ын ажилтнууд 2,7 мянга гаруй удаа зөрчил гаргаж байсан тухай дурьджээ.

Тэдгээрийн дунд зөвшөөрөлгүй хураамж, юм уу харилцаа холбооны тухай мэдээллийг хадгалсан болон тараасан зөрчлүүд байна. Зөрчлүүдийн дийлэнхи нь ажилтнуудын гаргасан алдаанаас болсон гэж хэвлэлд цохон тэмдэглжээ.

Тухайлбал, 2008 онд ҮАБА нь программ хангамжийн алдааны улмаас Вашигнтоноос “их хэмжээний“ утасны яриануудыг сонсож байжээ. Үүний дүнд Египет рүү ярих олон улсын код болох 20-ийг залгахын оронд АНУ-ын нийслэлийн код 202 ашиглагдаж байжээ.

ҮАБА-ийн хамгийн ноцтой зөрчлүүдийн дунд шүүхийн ордерын алдаа болон гурван мянган америкийн иргэд болон ногоон карттай хүмүүсийн мэдээллийг хууль бусаар ашигласан зэрэг байна гэж “Вашингтон пост” тэмдэглэсэн байна.

ҮАБА-ийн Интернетийн хэрэглэгчдийн тухай мэдээллэл цуглуулдаг үйл ажиллагааны тухай томоохон хэргийг илчилсэн Сноуден нь АНУ-ын ҮАБА-ийн системийн хянагчаар гэрээгээр ажиллаж байсан.