Панамын засаг захиргаа нууцаар хил дамнасан наймаа хийх гэсэн оролдлого хийсэн умард солонгосын усан онгоцонд 1 сая ам. доллар торгууль ноогдуулах төлөвтэй байна гэж “Фокс-ньюс” америкийн телевизийн суваг мэдээлэв.

Түүний яриагаар энэ нь Панамын хоолойн аюулгүй байдлыг бүдүүлгээр зөрчсөн явдал аж . Телевизийн сувгийн мэдээлснээр, Панамын засаг захиргаа умардын усан онгоцноос цэргийн техниктэй 25 контейнерыг илрүүлсэн. Уг ачаанд МИГ-21 хоёр онгоц, ПДХ системүүд, пуужингийн суурилуулагч болон цэргийн бусад төхөөрөмжүүд байсан. Техникийг элсэн чихрийн дор нуусан байжээ.

Панамын эрх баригчдын урилгаар ачааг шалгах зорилгоор уригдсан НҮБ-ын шинжээчид пүрэв гаригт шалгалтын ажлаа дуусгасан. Тэд НҮБ-ын АЗ-ийн Умард солонгост аливаа зэвсэг оруулах болон гаргахыг хориглосон тогтоолын заалтууд зөрчигдсөн тухай таамгуудыг НҮБ-д өргөн барих юм.