ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден тусгай албад хувийн амьдралд хөндлөнгөөс хууль бусаар оролцож байгааг хүмүүст анхааруулахыг хүссэн гэж оросын оршин суугчид үзэж байгааг Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн санал асуулгын үр дүн нотлон харуулав.

Оросын иргэдийн гуравны хоёр нь Сноуденыг мэднэ. 23 хувь нь энэ хувь хүний талаар бүрэн мэдээлэлтэй байна. 44 хувь нь дөнгөж дуулсан. Москва, Санкт-Петербургийн оршин суугчид түүнийг бусдаас илүү сайн мэдэж байна.

Сноуден америкийн тусгай албад Интернетэд бүгдийг тагнан мөрдөж, улс төрч, дипломат ажилтнуудын яриаг сэм чагнаж байгааг нийт олонд мэдээлснээрээ тусгай албадын ийм ажиллагааг дэлхийн олон нийтэд мэдүүлж, хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох аюул тулгарсныг мэдээлэхийг эрмэлзсэн гэж оросын оршин суугчид үзэж байна.

Сноуден америкийн тусгай албадын үйл ажиллагааг гутаахыг хичээсэн гэж санал асуулгад оролцогчдын 26 хувь нь үзэж байна. Сноуденд Орос улсад түр оршин суух эрх олгосон асуудлаар тэдний санал зөрөв. 41 хувь нь мөн алхамыг дэмжиж, 38 нь эсэргүүцэв.

Москва, Санкт-Петербургийн оршин суугчдын 49, дээд боловсролтой хүмүүсийн 44 хувь нь Сноуденд түр оршин суух эрх олгосныг сайшаан дэмжив.Томоохон өөр хотуудын оршин суугчдын 50, боловсрол нь сул дорой хүмүүсийн 49 хувь нь Сноуденд ОУ-д түр оршин суух эрх олгосныг эсэргүүцэж байна.