Дэлхийн хэдэн улсын төлөөлөгчид Тувад Азийн уламжлалт урлагт зориулсан «Эсгий дэх амьдралын хээ угалз» олон улсын 1У наадамд цугларав. Наадам Тувагийн нийслэл Кызыл хотын эсгий гэрийн хотхон бүхий төв талбайд явагдаж байна.

Монгол, Киргиз, Казахстан, Турк улсуудын дархчуул эсгий эдлэлээ хотхонд үзүүлж байна. Оросын Красноярск хязгаар болон Хакаси, Алтайн дархчуул наадамд байнга оролцдог. Энэ онд Свердлов, Омск, Эрхүү мужуудын төлөөлөгчид наадмын хүрээнд ур чадвараа анх удаа үзүүлэх юм.

Наадмын хөтөлбөрийн дагуу орчин цагийн эсгий хувцас хунар үзүүлж, эртний урлаг азийн олон ард түмний амьдралыг харилцан холбоотой болгосон тухай лекц уншиж, дархчуулын тэмцээн, мастер-классыг удаа дараа зохион байгуулж, үзэсгэлэн-яармаг гаргах юм. Наадам тэргүүлэгчдийг шагнах ёслол ба концертоор төгсөнө.