Казахстан 2013-2015 онд жилд ураны хүдрийн олборлолтыг 17-оос 25 мянган тоннд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр тус улсын аж үйлдвэр, шинэ технологийн яам мэдээллээ. «Казахстан олон улсын рейтингээр мөн салбарт тэргүүлэх байр эзлэж ирсэн. Эдүгээ ураны олж илрүүлсэн нөөцийн хэмжээгээр дэлхийд 2-р байр эзлэж байна» гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

2010 оноос өдгөө хүртэл Казахстан жилд олборлож байгаа 17 мянга гаруй тонн хүдэр дэлхийн нийт олборлолтын барагцаалбал 33 хувь эзлэж байна. 2013-2015 онд энэ үзүүлэлтийг жилд 25 мянган тоннд хүргэнэ гэж мэдээлэлд өгүүлсэн байна. «Зах зээлийн тухайн байдал, дэлхийн атомын энергийн хэрэгцээ, орд газрыг эзэмших гэрээ хэлэлцээрийг харгалзан ураны олборлолтыг нэхмэгдүүлнэ» гэж Казахстаны аж үйлдвэр, шинэ технологийн яам тэмдэглэжээ.